Anhmaa Erdenebaatar
2 min readFeb 22, 2023

Өөртөө зориулав: What’s happening inside?

Саяхан сэтгэл гутралын талаар 2 подкаст сонсоод асар их гуниглав. Өнгөрсөн 2 жил сэтгэл зүй маань тогтворгүй байсныг мэдэх ч одоо зүгээр болсон гэж бодож байсан юм. Гэтэл үгүй бололтой. Ингээд хэн нэгэнтэй ярилцах, дотор болж байгаа зүйлсээ цэгцлэх арга хайсны эцэст Medium дээр хаяг нээж байснаа санав. Ингээд хэн нэгэнд зориулж биш, зүгээр л өөртэйгөө ярилцахаар, бодлоо цэгцлэх зорилгоор дахин бичиж эхэллээ.

Хүн ер нь сэтгэл гутралд орсноо яаж мэдэх вэ? Миний хувьд 2 жилийн өмнө бүх зүйл хэцүү санагдаж, амьдрал үргэлжлэх тусам улам бүр хэцүү болох мэт мэдрэгдэж, ямар ч хүсэлгүй, амбицгүй, баяр хөөргүй зүгээр л маш хүнд байдаг байсан. Нэг том хүнд юм намайг нөмрөөд авах шиг л санагддаг. Тэр нь маш хүнд. Өөрийгөө хаяж, хүмүүсээс зугтаж, амьдралаас ямар ч баяр хөөр кайф гэдэг зүйлийг нь мэдрэхээ больсон. Харин үргэлж айдастай, яаж энэ бүхнийг давах вэ, яаж энэ бүхний ард гарах вэ, энэ бүхэн хэзээ дуусах бол гэж л боддог байлаа. Маргааш ажилтай гэхээс, хэн нэгэнтэй уулзана гэхээс, ямар нэгэн зүйл хийнэ гэхээс маш их айна. Ер нь бүх зүйлээс айна. Үүн дээр нэмээд өөрийгөө хаясныг, арьс, хувцас, үс гээд юуг ч тоохоо больсон байсан тухай дурдах хэрэгтэй байх.

Тэгвэл юу намайг ийм байдалд хүргэсэн бэ? Ер нь бол урт хугацааны үйл явц л гэж харж байна. Удаан хугацаанд өвдөж, шархалж, тэвчиж, өөрийгөө хайрлахгүй байсны эцэст ийм зүйл болсон болов уу? Гэхдээ үүнд хамгийн их нөлөөлсөн зүйл бол хил хязгаараа тодорхойлоогүй явдал гэж хардаг. Хүмүүсийн миний хувийн орон зай руу хэт орохыг зөвшөөрч, тэр хүмүүсээр өөрийгөө тодорхойлуулж, шийдвэрүүдээ тэр хүмүүсийн хэлсэн үгэн дээр тулгуурлан гаргаж, ер нь өөрийн толгойгүй амьдарч байсан ч юм шиг. Ингээд харахаар бие даасан байдал дээрээ би дутагдалтай болж өссөн. Эцэстээ энэ чинь миний л амьдрал гэдгийг хүлээн зөвшөөрөх амаргүй л байна. Өөрөө шийдвэрүүдээ гаргаж, өөрөө өөрийнхөө толгойг хариуцаж, өөрийнхөө шийдвэрт үнэнч байхад суралцаж л байна.

Одоо миний сэтгэл зүй хэр байна вэ? Яг одоо юу мэдэрч байна?

Ихэнхдээ айдас мэдэрдэг. Яагаад ч юм бүх юмнаас айдаг. Алдахаас, алдаа гаргахаас, хүмүүстэй муудалцаж, харилцаагаа дуусгахаас гээд л. Ер нь ямар ч алдаа гаргахыг хүсдэггүй ч юм шиг. Гэхдээ энэ нь боломжтой гэж үү? Ер нь яагаад би ийм бодолтой болчхов оо? Алдаа гаргахаас яагаад тэгтлээ их айдаг вэ? Магадгүй намайг арай бага байхад алдаа гаргасны минь төлөө шийтгэдэг байсан учраас түүнээс айж, дахиж алдаа гаргахгүй гэдэг болсон байх.

Anhmaa Erdenebaatar
Anhmaa Erdenebaatar

No responses yet